Өмнөговь аймгийн Ноён сумын ИТХ

Өмнөговь аймгийн Ноён сумын ИТХ

ФОТО МЭДЭЭ


нийт 61

XVII жарны Сүрийг дарагч хэмээх Гал жилийн Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэг дэмбэрэл бүрдсэн энэ сайн өдөр ном хурах арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

2026-03-03 25
Түмэн олны сайн сайхны төлөө Доржжодов буюу Очроор огтлогч хэмээх хөлгөн судрыг заллаа. Энэ билэг дэмбэрэлтэй сайн өдөр хуран цугларсан нутгийнхан, сүсэгтэн олон та бүхний сэтгэлийн залбирал, чин хүслийг дээдлэн, Ирж буй гал Морин жилийн зам мөр тань тэгш, хийморь лундаа тань бадрах болтугай.

Сар шинийн золголт

2026-02-28 24
2026.02.28 өдөр XVII жарны сүрийг дарагч хэмээх Гал морин жилийн Сар шинийн Даланзадгад суман дахь Ноён нутгийн иргэдийн золголт өргөн дэлгэр сайхан боллоо.

НОЁН СУМЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2026-02-13 23
XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх Гал Морин жилийн босгон дээр "СУМЫН АВАРГА МАЛЧИН" өрхөөр тодорсон Сайран багийн малчин Б.Энхбат гэргий Д.Эрдмаа Сайран багийн малчин Б.Батбилэг гэргий П.Отгонзул Ганзагад багийн малчин Х.Наранбадрах гэргий Н.Ариунаа Ганзагад багийн малчин О.Түмэннас гэргий Э.Ундрахбаяр нар шагналаа гардан авлаа.

СУМЫН АВАРГА МАЛЧИН, 9 АЛДАРТАН-р тодорсон малчдын шагналыг гардуулан өглөө.

2026-02-12 23
XVII ЖАРНЫ СҮРЭЭР ДАГАГЧ хэмээх Гал морин жилийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүлж, СУМЫН АВАРГА МАЛЧИН, 9 АЛДАРТАН-Р тодорсон малчдын шагналыг гардуулан өглөө. Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан болж өндөрлөв. Эрдэнэт мал сүрэг нь хот дүүрэн өсөж, хишиг буян нь арвай буудай мэт дэлгэрэх болтугай.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНЫ ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2025-03-24 272
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНЫ ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан 60 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн баталлаа. 1.Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн тов тогтоох 2. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн хороо байгуулах 3. Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн байгуулах тухай тогтоол хүчингүй болгох 4. Хамтын ажиллагааны хороо байгуулах тухай тогтоол хүчингүй болгох 5. Хамтарсан багийг шинэчлэн батлах тухай 🇲🇳ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

2025-03-24 270
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, хороодын идэвх оролцоог нэмэгдүүлэх, төлөөлөгчдийн бүрэн эрх, үйл ажиллагаа, үүрэг хариуцлага, хууль эрхзүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор Human design Амьдралын загварчлал төвтэй сургалтыг хамтран зохион байгууллаа. Мөн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамрагдлаа.
khural.mn

Өмнөговь аймаг Бага Олимп-2024 спортын бага наадам 2024оны 02 сарын 15-16-нд амжилттай зохион байгуулагдлаа Жудо бөхийн спортын мастер Г.Батжаргалын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах тэмцээн Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Д.Багахүүгийн аймг

2025-02-17 302
Өмнөговь аймаг Бага Олимп-2024 спортын бага наадам 2024оны 02 сарын 15-16-нд амжилттай зохион байгуулагдлаа Жудо бөхийн спортын мастер Г.Батжаргалын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах тэмцээн Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Д.Багахүүгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 6 тамирчин амжилттай оролцоод ирлээ Чөлөөт бөхөөр Н.Ууганбаяр Мөнгөн медаль М.Анужингоо Хүрэл медаль Ш.Хосбаяр Хүрэл медаль Жудо бөхөөр Н.Ууганбаяр Мөнгөн медаль М.Анужингоо Хүрэл медаль тус тус авч хос мөнгөн медаль хос хүрэл медаль авч 9жилийн сургуулиас 3-р байр эзлэн амжилттай ирлээ дэмжиж тусалсан та бүхэндээ маш их баярлалаа

Өмнөговь аймаг Бага Олимп-2024 спортын бага наадам 2024оны 02 сарын 15-16-нд амжилттай зохион байгуулагдлаа Жудо бөхийн спортын мастер Г.Батжаргалын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах тэмцээн Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Д.Багахүүгийн аймг

2025-02-17 324
Өмнөговь аймаг Бага Олимп-2024 спортын бага наадам 2024оны 02 сарын 15-16-нд амжилттай зохион байгуулагдлаа Жудо бөхийн спортын мастер Г.Батжаргалын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах тэмцээн Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Д.Багахүүгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 6 тамирчин амжилттай оролцоод ирлээ Чөлөөт бөхөөр Н.Ууганбаяр Мөнгөн медаль М.Анужингоо Хүрэл медаль Ш.Хосбаяр Хүрэл медаль Жудо бөхөөр Н.Ууганбаяр Мөнгөн медаль М.Анужингоо Хүрэл медаль тус тус авч хос мөнгөн медаль хос хүрэл медаль авч 9жилийн сургуулиас 3-р байр эзлэн амжилттай ирлээ дэмжиж тусалсан та бүхэндээ маш их баярлалаа

Ноён сумын Аварга_шалгаруулах_Адуучин_тэмцээн_2025

2025-02-15 316
Ноён сумын Аварга_шалгаруулах_Адуучин_тэмцээн_2025 Монгол өв соёл уламжлалаа дээдэлж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор сумын аварга шалгаруулах тэмцээнийг Богдын хүлэг Адуучдын холбоотой хамтран зохион байгууллаа. Арга хэмжээнд авхаалж, самбаагаа сорин 18 залуучууд оролцлоо.

Мөсний баяр"-арга хэмжээ

2025-01-30 317
Монгол Улсын аялал жуулчлалын эвент үйл ажиллагааны нэг болох "Мөсний баяр"-арга хэмжээг уламжлал болгон өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсаар ирсэн. Энэ оны хувьд хөрш сум болох Сэврэй сумтай хамтран зохион байгуулсан.

2025.01.29-нд Сумын Малчдын дунд 4 төрөлт тэмцээн, спортын арга хэмжээг зохион байгуулж нийт 6 баг тамирчид нэг өдрийн турш хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан өрсөлдлөө.

2025-01-30 308
2025.01.29-нд Сумын Малчдын дунд 4 төрөлт тэмцээн, спортын арга хэмжээг зохион байгуулж нийт 6 баг тамирчид нэг өдрийн турш хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан өрсөлдлөө.

Хүүхдийн чуулган -2025

2025-01-30 291
"Говийн ирээдүй-хүүхэд" хөтөлбөр, "Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдүүд өөрсдийн эрх ашигт нөлөөлөх аливаа асуудлаар мэдээлэл авах үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эвлэлдэн нэгдэж бие даан сурч хөгжих тэгш боломжийг олгож , утга учиртай оролцоог дэмжих , Ноён сумын Хүүхдийн элчийг сонгох зорилготой чуулга арга хэмжээ нь 1. Хүүхдийн хөгжил оролцоонд тулгуурлан 5 өртөөгөөр аялж мэдлэг мэдээлэл авах 2. Хүүхдээ сонсох өдөр 3. Хүүхдийн элч сонгох чиглэлээр 104 хүүхдийг хамруулан амжилттай зохион байгуулагдлаа👏 Чуулганаас гарсан шийдвэр 7,8,9- ангийн суралцагчдыг 02.01-ний өдрөөс “үдийн хоол” хөтөлбөрт бүрэн хамруулахаар болсон байна.

2025.01.25-ны өдөр жил бүр уламжлагдан зохион байгуулагддаг ТЭМЭЭНИЙ БАЯР"-2025 арга хэмжээ зохион байгуулсан.

2025-01-25 290
2025.01.25-ны өдөр жил бүр уламжлагдан зохион байгуулагддаг ТЭМЭЭНИЙ БАЯР"-2025 арга хэмжээ зохион байгуулсан.

2025.01.23 өдөр багийн иргэдийн нийтийн хурал боллоо

2025-01-23 350
2025.01.23 өдөр багийн иргэдийн нийтийн хурал боллоо Сайран, Ганзагад багуудын хурлыг ЗЗННТУТ хуулийн дагуу зохион байгуулж дараах хүмүүс сонгогдлоо. Сайран багийн ИНХурлын дарга Д.Анхбаяр Ганзагад багийн ИН Хурлын дарга Г. Бахдал Сайран багийн засаг даргад М.Ганаа, Ганзагад багийн засаг даргад О.Орхонтуяа нар тус тус нэр дэвшиж олонхын санал авлаа. Малчдын зөвлөгөөний арга хэмжээг зохион байгууллаа. Мал аж ахуйн салбарын шагналаар шагнагдсан иргэдэд шагналыг гардуулав. Сум орон нутагт 2020-2024 онд хийж хэрэгжүүлсэн ажил, хөрөнгө оруулалтын мэдээлэл.

Хандивын аян зохион байгууллаа.

2025-01-15 156
Хандивын аян зохион байгууллаа.

SANTA CHALLENGE" 2024 аян

2024-12-25 216
SANTA CHALLENGE" 2024 аяны хүрээнд Ахмад настнуудаа баярлуулаа, 16-р цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдэд, ЕБСургуулийн сурагчдад SANTA CHALLENGE" 2024 аяны бэлгээ өглөө. Сайн үйлсийн аянд нэгдсэн та бүхэндээ талархал илэрхийлж аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе

Сумын ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 25 өдөр хуралдсан.

2024-12-25 206
Сумын ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 25 өдөр 93% ирцтэй хуралдсан. Тус хуралдаанаар: 1. Хүүхдийн төлөө зөвлөлийн 2025 оны ажлын төлөвлөгөө батлах. 2. Хамтарсан багийн 2025 оны ажлын төлөвлөгөө батлах. 3. Өмнөговь аймаг Ноён сум 2025 оны Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах. 4. Хороод байгуулж, ажиллах журам батлах тухай — Ноён Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон бусад 2 хүн -ий хамт. 5. Ерөнхий боловсролын сургуулийн “Сайн багш,Оюунлаг хүүхэд” хөтөлбөр батлуулах тухай 6. Нийтийн эзэмшлийн цэвэрлэгээ үйлчилгээний зардлын жишиг үнэлгээ тогтоох тухай 7. Сумын 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай 8. Сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 9. Ноён сумыг хөгжүүлэх Сумын засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр 10. Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай, 2025 оны төлөвлөгөө батлах тухай 11. Сумын 2025 оны төсөв батлах тухай дараах асуудлуудыг хэлэлцсэн.

Ноён сумын ИТХ төлөөлөгчдийн зөвлөлийн анхдугаар хуралдаан

2024-12-16 144
Ноён сумын ИТХ төлөөлөгчдийн зөвлөлийн анхдугаар хуралдаан 2024.12.16 өдөр болж дараах асуудлыг хэлэлцлээ. Нэг. Амьжиргаа дэмжих зөвлөлийн 2024 оны ажлын тайлан хэлэлцэх тухай Хоёр. Хоршоог хөгжүүлэх сангийн 2024 оны үйл ажиллагааны тайлан хэлэлцэх тухай Гурав. Хүүхдийн төлөө зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан хэлэлцэх тухай Дөрөв. Хамтарсан багийн 2024 оны үйл ажиллагааны тайлан хэлэлцэх тухай Тав. Ээлжит хуралдааны тов тогтоож хэлэлцэх асуудал батлах тухай

Бүгд найрамдах улсаа тунхагласны 100 жилийн ойн арга хэмжээ

2024-11-26 132
Бүгд найрамдах улсаа тунхагласны 100 жилийн ойн арга хэмжээ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НОЁН СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН

2024-11-22 221
Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын даргын ивээл дор Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд эрэгтэй 9, эмэгтэй 6, нийт 15 шатарчин оролцож оюун ухаанаа сорин өрсөлдсөн.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11182
8661 / 77%
1136 / 10%
391 / 3%
994 / 9%