Өмнөговь аймгийн Ноён сумын ИТХ

Өмнөговь аймгийн Ноён сумын ИТХ

ФОТО МЭДЭЭ


нийт 61

Ноён сумын нутгийн ирээдүй болсон залуусын нэгдэл албан ёсоор байгуулагдаж шинэ тэргүүн сонгосон

2026-04-22 36
Ноён сумын нутгийн ирээдүй болсон залуусын нэгдэл ийнхүү албан ёсоор байгуулагдаж шинэ тэргүүн Мөнхжаргалын Ганаа сонгогдож итгэл дүүрэн нэгэн шинэ эхлэлийг тавилаа. Үе үеийн төлөөлөл болсон эрхэм сайхан уулзалт нь дурсамж, туршлага, хүсэл мөрөөдлийг нэгтгэсэн үнэ цэнтэй байлаа. Хийморь өөдөө, зам мөр нь дардан байж, Хүсэл бүхэн нь биелж, хамтын хүчээр өндөрт хүрэх болтугай! ✨ Нэгдэл бүхэн хүч, ✨ Нэг зорилго бүхэн ялалт.

СЭТГЭГЧ-2026” ОЮУНЫ УХААНЫ НААДАМ, ОЮУНЫ СПОРТЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

2026-04-18 32
СЭТГЭГЧ-2026” ОЮУНЫ УХААНЫ НААДАМ, ОЮУНЫ СПОРТЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ЛОГИК ПАЗЗЛЫН ТӨРӨЛД 7а АНГИЙН СУРАЛЦАГЧ Г.ЭРХШАГАЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН АМЖИЛТ ГАРГАЛАА. 🥉 НИЙТ БАГА, ДУНД АНГИЙН 7 СУРАЛЦАГЧ ТУС ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО. ТУС ТЭМЦЭЭН НЬ ✅ Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь, “Говийн ирээдүй хүүхэд”, “Математик боловсролын хөгжил” хөтөлбөрүүдийн хүрээнд хүүхдийн сэтгэн бодох чадвар, математик сэтгэлгээг бага наснаас нь хөгжүүлэх зорилгоор “Сэтгэгч-2026” оюуны ухааны наадам, оюуны спортын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ. Хураах

ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ – АЮУЛГҮЙ АМЬДРАХ УХААН” СУРГАЛТ, АРГА ХЭМЖЭЭ “НОЁН”

2026-04-17 34
ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ – АЮУЛГҮЙ АМЬДРАХ УХААН” СУРГАЛТ, АРГА ХЭМЖЭЭ “НОЁН” СУМАНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА. Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшгаас хамгаалах сургалтын төв 116 дугаар ангийн захирагч, Бригадын генерал Б.Ууганбаяр Өмнөговь аймгийн Ноён суманд ажиллаж төрийн алба хаагчид, иргэд, ЕБС-ын сурагчдад хүмүүжил ба эх орон, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, ур чадварыг эзэмших сургалтуудыг зохион байгуулж байна. ХураахӨмнөговь аймгийн ИТХ санаачлагаар иргэд, төрийн албан хаагч, сурагчдад сургалт мэдээлэл явагдаж байна

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ НЬ”төслийн хүрээнд зохион байгуулагдсан сургалт амжилттай болж өндөрлөлөө

2026-04-15 38
“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ НЬ”төслийн хүрээнд зохион байгуулагдсан сургалт амжилттай болж өндөрлөлөө 🌿 Ерөнхий боловсролын сургуулийн 5–9 дүгээр ангийн сурагч нар идэвхтэй хамрагдаж, Өсвөрийн Улаан загалмайн гишүүдэд зориулсан мэдлэг, мэдээллээр хүрээгээ тэллээ Сургалтын үеэр Олон улсын Улаан загалмай хөдөлгөөний түүх, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаа, Хүүхэд залуучуудын хөгжлийн хөтөлбөр, сайн дурын идэвхтний үүрэг, “Гамшгийн эрсдэлийн бэлэн бай” зэрэг сэдвүүдээр мэдээлэл олголоо Онцлох үйл явдал нь 50 сурагч Өсвөрийн Улаан загалмайн гишүүнээр элсэж, тангараг өргөсөн явдал байлаа Мөн нээлтийн үйл ажиллагаанд ИТХ-ын дарга, сургуулийн удирдлагууд, Улаан загалмайн идэвхтэн багш нар оролцлоо. Хүмүүнлэгийн танхимын тохижуулалтад зориулан ангийн тохижилт, проектор, самбар, Улаан загалмайн хэрэгсэл, туг зэрэг дэмжлэгийг тухайн сургуульд гардууллаа

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 7569 дугаарт бүртгэгдлээ.

2026-04-13 33
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны ээлжит зургаадугаар хуралдаанаар Малын тоо толгойн албан татварыг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэн сумын нутаг дэвсгэрт мөрдөгдөх малын тоо толгойд ногдуулах албан татварын жилд ногдуулах хэмжээг тэглэж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 7569 дугаарт бүртгэгдлээ.

"НЭГ БАЙГУУЛЛАГА - НЭГ САЙН ДУРЫН АЖИЛ" аян

2026-04-10 34
Жил бүрийн 4 дүгээр сарыг дэлхийн олон орны иргэд сайн дураараа нийгмийн сайн сайхны төлөө, нийтэд тустай ажил өрнүүлэх зэргээр САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг үүнтэй холбогдуулан сайн дурын ажлыг сурталчлах, сайн дурын ажил зохион байгуулах аяны хүрээнд суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг "НЭГ БАЙГУУЛЛАГА - НЭГ САЙН ДУРЫН АЖИЛ" уриалгад нэгдэхийг урьж байна

Ноён мэргэн 2026

2026-03-22 105
Монгол цэргийн өдөр, орон нутгийн хамгаалалт, галт зэвсэг ашиглах хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой буудлагын тэмцээнд Том, жижиг калибрын төрөлд нийт 37 хүн оролцов. Том калибр Э. Энхдөлгөөн н.Цолмонхүү С.Баясгалан Жижиг калибр Д.Чимэд Д.Өнөрбаяр Т.Нэргүй

Улаанбаатар хот дахь НОЁН Сумын Нутгийн зөвлөлийн золголт арга хэмжээ

2026-03-21 79
Нутгийн буурлуудтайгаа уулзаж сум орон нутгийн мэдээлэл, мэндчилгээг дэвшүүлж арга хэмжээнд нь оролцсон Улаанбаатар хотдоо ажиллаж амьдарч байгаа хүмүүсээс хамгийн ахмад нь Х.Зундуй гуай 87-н настай хамгийн ахмад нь байна. Энэ арга хэмжээг зохион байгуулж ажилласан УБ Хот дахь нутгийн зөвлөлийн дарга Tumurbaatar Badraa зөвлөлийн гишүүд Urnaa Urnaa,Bat-Erdene Munkhbat Dondog Eregden та бүхэнд баярлалаа.

Өмнөговь аймаг 70 сая мод тарина. Олон Улсын ойн өдрийн мэнд дэвшүүлье.

2026-03-20 81
Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх уулзалт, арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Арга хэмжээнд аймгийн Засаг дарга,Байгаль орчны газар, сумдын Засаг дарга, байгаль хамгаалагч, сум дундын ойн анги, орон нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөллүүд оролцож байна. Тэр бум мод хөтөлбөрийн хүрээнд Ноён сум 2.9 сая модыг тарьж, ургуулна. Сумын хэмжээнд 2022-2025 онд төр, хувийн хэвшил хамтраад 34817 модыг тариад байна.

Монгол Цэргийн баяр

2026-03-18 75
Цэрэг эх оронч үзлийг сум орон нутагт сурталчлах, эрэгтэйчүүддээ эрүүл мэндийн боловсрол олгох. Эрүүл мэнддээ анхаарч, хорт зуршлаас татгалзаж, нийгэм олон нийтэд зөв үлгэр дуурайлал үзүүлж байгаа эрэгтэйчүүд шагнаж урамшуулах. Хамтран ажилласан Албан байгууллага, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Эрүүл мэндийн байгууллагын хамт олондоо талархал илэрхийлье

ЭР ЦЭРГИЙН БАЯР – 2026

2026-03-18 77
Хаан банк эрчүүддээ зориулсан Санхүүгийн мэдээлэл зөвлөгөө өгсөн. "Өнөөдрийн мэдлэг Маргаашийн баталгаа"

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2026-03-16 26
Атга будаа аяны хүрээнд 16 дугаар цэцэрлэгийн 4 бүлгээс 85 кг будааг сумын улаан загалмайн анхан шатны хороонд хандивлалаа. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Эрүүл мэндийн шинжилгээнд малчид иргэдийн төлөөллийг хамрууллаа.

2026-03-16 79
Сумандаа ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих зорилгоор Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд Уул уурхайн компанитай хамтран ажиллах гэрээний дагуу Терра энержи ХХК-н хамтран ажиллаа. БНХАУлсын Эзнээ хошууны Жучааны эмнэлэгт малчид, иргэдийн төлөөлөл 15 хүнийг хамрууллаа. ✍️ Арга хэмжээг Сумын Иргэдийн хурлын Төлөөлөгч О. Алтанзул санаачлан амжилттай зохион байгуулж ажиллалаа. Цаашид; Тухайн арга хэмжээг сумын эрүүл мэндийн байгууллагатай хамтран, тодорхой тооцоо судалгаанд тулгуурлан үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Монгол улсын орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын аврага шалгаруулах билльяардны тэмцээн

2026-03-14 75
Монгол улсын орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын аврага шалгаруулах билльяардны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 1 байр Шагжаа 2 байр Сугир-Эрдэнэ 3 байр Батбуян Тусгай байр Баяр-Эрдэнэ Хамтран зохин байгуулсан Говь билльяард Хүүхэд залуучууд хөгжлийн төвд баярлалаа. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ ДОЛООДУГААР ХУРАЛДААН 2026 ОНЫ 03 ДУГААР САРЫН 13 ӨДӨР БОЛЛОО

2026-03-13 75
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ ДОЛООДУГААР ХУРАЛДААН 2026 ОНЫ 03 ДУГААР САРЫН 13 ӨДӨР БОЛЛОО. ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА. 1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл шинэчлэн байгуулах тухай 2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл шинэчлэн байгуулах тухай 3. Хүүхдийн төлөө зөвлөл шинэчлэн байгуулах тухай

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороод 2026 оны төлөвлөгөөг батлан суманд үйл ажиллагаа явуулж байгаа Цагаан өвөлжөө ХХК Хур эрдэнэ баялаг ХХК үйл ажиллагаатай танилцлаа.

2026-03-11 78
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороод 2026 оны төлөвлөгөөг батлан суманд үйл ажиллагаа явуулж байгаа Цагаан өвөлжөө ХХК Хур эрдэнэ баялаг ХХК үйл ажиллагаатай танилцлаа. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРАЛ

Аймгийн аварга шалгаруулах Жудо бөхийн тэмцээн амжилттай болж өндөрлөө

2026-03-08 29
Аймгийн аварга шалгаруулах Жудо бөхийн тэмцээн Ноён суманд 2026 оны 03 дугаар сарын 07-08 өдрүүдэд болж. Тэмцээнд Даланзадгад сумын 7-р сургууль, 4-р сургууль, Цогтцэций, Гурвантэс, Сэврэй сумын ЕБсургуулийн 160 гаруй тамирчид 25 жинд авхаалж самбаагаа сорин барилдлаа. Ноён сумын хүүхдүүд тэмцээнд амжилттай оролцож 11 медалийг хүртлээ. Хамтран ажилласан албан байгууллага, аж ахуй нэгж, хандив өргөсөн нутгийн малчид иргэд та бүхэндээ талархал илэрхийлье. Монгол Улсын хойч ирээдүй болсон хүүхэд багачууддаа спортын өндөр амжилт хүсье.

XVII жарны Сүрийг дарагч хэмээх Гал жилийн Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэг дэмбэрэл бүрдсэн энэ сайн өдөр ном хурах арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

2026-03-03 24
Түмэн олны сайн сайхны төлөө Доржжодов буюу Очроор огтлогч хэмээх хөлгөн судрыг заллаа. Энэ билэг дэмбэрэлтэй сайн өдөр хуран цугларсан нутгийнхан, сүсэгтэн олон та бүхний сэтгэлийн залбирал, чин хүслийг дээдлэн, Ирж буй гал Морин жилийн зам мөр тань тэгш, хийморь лундаа тань бадрах болтугай.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх МИНИ ПАРЛАМЕНТ 2026 оны анхны хуралдаанд 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 2026 оны төлөвлөгөөг баталлаа. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2026-03-03 27
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх МИНИ ПАРЛАМЕНТ 2026 оны анхны хуралдаанд 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 2026 оны төлөвлөгөөг баталлаа. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2026-03-03 30
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэргэдэх Өсвөрийн сэргийлэгч бүлгэм 2026 оны анхны хурлаа хийж 10 гишүүнтэй 2026 оны төлөвлөгөөгөө баталлаа. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11182
8661 / 77%
1136 / 10%
391 / 3%
994 / 9%