Өмнөговь аймгийн Ноён сумын ИТХ

Өмнөговь аймгийн Ноён сумын ИТХ

ФОТО МЭДЭЭ


нийт 55

Ноён мэргэн 2026

2026-03-22 71
Монгол цэргийн өдөр, орон нутгийн хамгаалалт, галт зэвсэг ашиглах хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой буудлагын тэмцээнд Том, жижиг калибрын төрөлд нийт 37 хүн оролцов. Том калибр Э. Энхдөлгөөн н.Цолмонхүү С.Баясгалан Жижиг калибр Д.Чимэд Д.Өнөрбаяр Т.Нэргүй

Улаанбаатар хот дахь НОЁН Сумын Нутгийн зөвлөлийн золголт арга хэмжээ

2026-03-21 51
Нутгийн буурлуудтайгаа уулзаж сум орон нутгийн мэдээлэл, мэндчилгээг дэвшүүлж арга хэмжээнд нь оролцсон Улаанбаатар хотдоо ажиллаж амьдарч байгаа хүмүүсээс хамгийн ахмад нь Х.Зундуй гуай 87-н настай хамгийн ахмад нь байна. Энэ арга хэмжээг зохион байгуулж ажилласан УБ Хот дахь нутгийн зөвлөлийн дарга Tumurbaatar Badraa зөвлөлийн гишүүд Urnaa Urnaa,Bat-Erdene Munkhbat Dondog Eregden та бүхэнд баярлалаа.

Өмнөговь аймаг 70 сая мод тарина. Олон Улсын ойн өдрийн мэнд дэвшүүлье.

2026-03-20 52
Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх уулзалт, арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Арга хэмжээнд аймгийн Засаг дарга,Байгаль орчны газар, сумдын Засаг дарга, байгаль хамгаалагч, сум дундын ойн анги, орон нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөллүүд оролцож байна. Тэр бум мод хөтөлбөрийн хүрээнд Ноён сум 2.9 сая модыг тарьж, ургуулна. Сумын хэмжээнд 2022-2025 онд төр, хувийн хэвшил хамтраад 34817 модыг тариад байна.

Монгол Цэргийн баяр

2026-03-18 47
Цэрэг эх оронч үзлийг сум орон нутагт сурталчлах, эрэгтэйчүүддээ эрүүл мэндийн боловсрол олгох. Эрүүл мэнддээ анхаарч, хорт зуршлаас татгалзаж, нийгэм олон нийтэд зөв үлгэр дуурайлал үзүүлж байгаа эрэгтэйчүүд шагнаж урамшуулах. Хамтран ажилласан Албан байгууллага, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Эрүүл мэндийн байгууллагын хамт олондоо талархал илэрхийлье

ЭР ЦЭРГИЙН БАЯР – 2026

2026-03-18 46
Хаан банк эрчүүддээ зориулсан Санхүүгийн мэдээлэл зөвлөгөө өгсөн. "Өнөөдрийн мэдлэг Маргаашийн баталгаа"

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2026-03-16 12
Атга будаа аяны хүрээнд 16 дугаар цэцэрлэгийн 4 бүлгээс 85 кг будааг сумын улаан загалмайн анхан шатны хороонд хандивлалаа. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Эрүүл мэндийн шинжилгээнд малчид иргэдийн төлөөллийг хамрууллаа.

2026-03-16 46
Сумандаа ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих зорилгоор Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд Уул уурхайн компанитай хамтран ажиллах гэрээний дагуу Терра энержи ХХК-н хамтран ажиллаа. БНХАУлсын Эзнээ хошууны Жучааны эмнэлэгт малчид, иргэдийн төлөөлөл 15 хүнийг хамрууллаа. ✍️ Арга хэмжээг Сумын Иргэдийн хурлын Төлөөлөгч О. Алтанзул санаачлан амжилттай зохион байгуулж ажиллалаа. Цаашид; Тухайн арга хэмжээг сумын эрүүл мэндийн байгууллагатай хамтран, тодорхой тооцоо судалгаанд тулгуурлан үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Монгол улсын орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын аврага шалгаруулах билльяардны тэмцээн

2026-03-14 44
Монгол улсын орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын аврага шалгаруулах билльяардны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 1 байр Шагжаа 2 байр Сугир-Эрдэнэ 3 байр Батбуян Тусгай байр Баяр-Эрдэнэ Хамтран зохин байгуулсан Говь билльяард Хүүхэд залуучууд хөгжлийн төвд баярлалаа. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ ДОЛООДУГААР ХУРАЛДААН 2026 ОНЫ 03 ДУГААР САРЫН 13 ӨДӨР БОЛЛОО

2026-03-13 47
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ ДОЛООДУГААР ХУРАЛДААН 2026 ОНЫ 03 ДУГААР САРЫН 13 ӨДӨР БОЛЛОО. ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА. 1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл шинэчлэн байгуулах тухай 2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл шинэчлэн байгуулах тухай 3. Хүүхдийн төлөө зөвлөл шинэчлэн байгуулах тухай

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороод 2026 оны төлөвлөгөөг батлан суманд үйл ажиллагаа явуулж байгаа Цагаан өвөлжөө ХХК Хур эрдэнэ баялаг ХХК үйл ажиллагаатай танилцлаа.

2026-03-11 48
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороод 2026 оны төлөвлөгөөг батлан суманд үйл ажиллагаа явуулж байгаа Цагаан өвөлжөө ХХК Хур эрдэнэ баялаг ХХК үйл ажиллагаатай танилцлаа. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРАЛ

Аймгийн аварга шалгаруулах Жудо бөхийн тэмцээн амжилттай болж өндөрлөө

2026-03-08 13
Аймгийн аварга шалгаруулах Жудо бөхийн тэмцээн Ноён суманд 2026 оны 03 дугаар сарын 07-08 өдрүүдэд болж. Тэмцээнд Даланзадгад сумын 7-р сургууль, 4-р сургууль, Цогтцэций, Гурвантэс, Сэврэй сумын ЕБсургуулийн 160 гаруй тамирчид 25 жинд авхаалж самбаагаа сорин барилдлаа. Ноён сумын хүүхдүүд тэмцээнд амжилттай оролцож 11 медалийг хүртлээ. Хамтран ажилласан албан байгууллага, аж ахуй нэгж, хандив өргөсөн нутгийн малчид иргэд та бүхэндээ талархал илэрхийлье. Монгол Улсын хойч ирээдүй болсон хүүхэд багачууддаа спортын өндөр амжилт хүсье.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2026-03-03 16
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэргэдэх Өсвөрийн сэргийлэгч бүлгэм 2026 оны анхны хурлаа хийж 10 гишүүнтэй 2026 оны төлөвлөгөөгөө баталлаа. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Улаан загалмайн сурагчид 15 гишүүний бүрэлдэхүүнтэй 2026 оны анхны хуралдаан болж 2026 оны ажлын төлөвлөгөөг баталлаа. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2026-03-03 13
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Улаан загалмайн сурагчид 15 гишүүний бүрэлдэхүүнтэй 2026 оны анхны хуралдаан болж 2026 оны ажлын төлөвлөгөөг баталлаа. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх МИНИ ПАРЛАМЕНТ 2026 оны анхны хуралдаанд 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 2026 оны төлөвлөгөөг баталлаа. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2026-03-03 13
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх МИНИ ПАРЛАМЕНТ 2026 оны анхны хуралдаанд 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 2026 оны төлөвлөгөөг баталлаа. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

XVII жарны Сүрийг дарагч хэмээх Гал жилийн Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэг дэмбэрэл бүрдсэн энэ сайн өдөр ном хурах арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

2026-03-03 13
Түмэн олны сайн сайхны төлөө Доржжодов буюу Очроор огтлогч хэмээх хөлгөн судрыг заллаа. Энэ билэг дэмбэрэлтэй сайн өдөр хуран цугларсан нутгийнхан, сүсэгтэн олон та бүхний сэтгэлийн залбирал, чин хүслийг дээдлэн, Ирж буй гал Морин жилийн зам мөр тань тэгш, хийморь лундаа тань бадрах болтугай.

Сар шинийн золголт

2026-02-28 13
2026.02.28 өдөр XVII жарны сүрийг дарагч хэмээх Гал морин жилийн Сар шинийн Даланзадгад суман дахь Ноён нутгийн иргэдийн золголт өргөн дэлгэр сайхан боллоо.

НОЁН СУМЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2026-02-13 13
XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх Гал Морин жилийн босгон дээр "СУМЫН АВАРГА МАЛЧИН" өрхөөр тодорсон Сайран багийн малчин Б.Энхбат гэргий Д.Эрдмаа Сайран багийн малчин Б.Батбилэг гэргий П.Отгонзул Ганзагад багийн малчин Х.Наранбадрах гэргий Н.Ариунаа Ганзагад багийн малчин О.Түмэннас гэргий Э.Ундрахбаяр нар шагналаа гардан авлаа.

СУМЫН АВАРГА МАЛЧИН, 9 АЛДАРТАН-р тодорсон малчдын шагналыг гардуулан өглөө.

2026-02-12 12
XVII ЖАРНЫ СҮРЭЭР ДАГАГЧ хэмээх Гал морин жилийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүлж, СУМЫН АВАРГА МАЛЧИН, 9 АЛДАРТАН-Р тодорсон малчдын шагналыг гардуулан өглөө. Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан болж өндөрлөв. Эрдэнэт мал сүрэг нь хот дүүрэн өсөж, хишиг буян нь арвай буудай мэт дэлгэрэх болтугай.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНЫ ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2025-03-24 255
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНЫ ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан 60 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн баталлаа. 1.Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн тов тогтоох 2. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн хороо байгуулах 3. Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн байгуулах тухай тогтоол хүчингүй болгох 4. Хамтын ажиллагааны хороо байгуулах тухай тогтоол хүчингүй болгох 5. Хамтарсан багийг шинэчлэн батлах тухай 🇲🇳ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

2025-03-24 253
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, хороодын идэвх оролцоог нэмэгдүүлэх, төлөөлөгчдийн бүрэн эрх, үйл ажиллагаа, үүрэг хариуцлага, хууль эрхзүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор Human design Амьдралын загварчлал төвтэй сургалтыг хамтран зохион байгууллаа. Мөн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамрагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11114
8629 / 78%
1115 / 10%
387 / 3%
983 / 9%