Өмнөговь аймгийн Ноён сумын ИТХ
2020-01-01
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НОЁН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
Нутгийн өөрөө удирдах иргэдийн төлөөллийн байгууллага нь сум анх байгуулагдсан тэр үеэс ажиллаж гүйцэтгэх засаглалаа байгуулан ажилласаар үйл ажиллагаа нь улам боловсронгуй болсоор өнөө хүрч тухайн нутаг дэвсгэртээ ард олныхоо итгэл төлөөллөөр гүйцэтгэх засаглалаа удирдсаар байна. 1924 оноос Ардын хурлын, 1940 оноос Хөдөлмөрчин ардын хурлын, 1952 оноос Хөдөлмөрчдийн депутатын хурлын, 1960 оноос Ардын депутатын хурлын, 1992 оноос иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гэсэн нэр хаягтай болж сумын дарга 1992 оныг хүртэл хамтруулан удирдсаар ирсэн билээ. Харин 1992 онд батлагдсан шинэ үндсэн хуулиар хурлын даргыг гүйцэтгэх засаглалын даргаас салгаж орон тооны бусаар ажиллаж байгаад 1996 оноос орон тооны дарга сонгон ажиллуулдаг болжээ. Нутгийн захиргаа орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага: Монгол улсын үндсэн хуульд нийцүүлэн гаргасан Монгол улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолыг үндэслэн орон нутгийн хурлыг үүсгэн шинэчлэн байгуулах ажлыг мөн оны 11 дүгээр сард багтаан улс орон даяар зохион байгуулсан билээ. Энэ нь орон нутгийн сонгууль явж дуусаж байсантай давхцаж Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу өөрөө удирдах ёсны байгууллагыг анх удаа зохион байгуулсан юм. Ноён сум хүн ам нутаг дэвсгэрийн хэмжээгээр тийм ч томд ордоггүй учир хоёр багаас нэр дэвшсэн сумын хурлын төлөөлөгчөөр 15 хүн сонгогдож сумын хурлын төлөөлөгчөөр 15 хүн сонгогдож сумын ИТ-ийн хурлыг бүрдүүлж анхны хурлаараа сумын Засаг дарга томилуулах санал дэвшүүлж уг санал дэмжигдсэнээр төрийн удирдлагын цоо шинэ системд орж сумыг удирдах болсон юм. Энэ үед хуульд зааснаар хурлын тэргүүлэгчдийн даргыг орон тооны бус, харин тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг орон тоогоор ажиллуулж энэ албан тушаалд Ноён сумын уугуул иргэн Багварын Дашдорж сонгогдон ажиллаж байлаа. Улмаар 1996 онд орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт орж сумын ИТ-ийн хурлын тэргүүлэгчдийн даргыг орон тооны болгож мөн ажлын албатай байхаас хуульд заасныг үндэслэн 1966 оны сонгуулиас хойш хурлын дарга, хурлын ажилтны тоог бий болгов.