МЭНДЧИЛГЭЭ
100-н жилийн түүхтэй Ноён нутгийн ажилч хичээнгүй, хөдөлмөрч, бүтээлч, ард иргэдийнхээ өмнөөс та бүхэнтэйгээ мэндчилэхэд таатай байна. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн дагуу орон нутгийн удирдлагын шинэ тогтолцоо бүрдэж эхэлснээс хойш орон нутгийн хурлын сонгууль 8 дахь удаагаа амжилттай болж, сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлж, сумынхаа эдийн засаг нийгмийн зорилтыг тодорхойлсон, бүрэн эрхийн хугацаанд баримтлах Хурлын үйл ажиллагааны Үндсэн чиглэл сумынхаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн баталж,сум орны хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллаж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, гүйцэтгэх засаглалын байгууллагууд маань хамтран олон нийтийн хүсэл зорилго, хэрэгцээ, шаардлагад тулгуурлан, тэдний нийгмийн амьдрал, орон нутгийн хөгжлийн ойрын ба хэтийн төлөв, дэд бүтэц, хот байгуулалт, байгаль орчныг хамгаалах, сахилга дэг журмыг бэхжүүлэх, ард түмний аятай тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хувь хүний хөгжлийг хангахын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн хэрэгжүүлж байна. Ноён сумын нийт иргэд болон уугуул иргэд болон манай сумтай амьдрал, ажил үйлсээрээ холбогдсон олон түмний өмнөөс чин сэтгэлийн хүндэтгэл өргөн мэндчилгээ дэвшүүлье. Монгол орон маань хөгжин дэвжиж, хүн ард маань эрүүл энх, аз жаргалтай, амжилт бүтээл дүүрэн, сэтгэл санаа өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Цогоо